Англи хэлний хичээл 46

Present Perfect Continuous Tense (Үргэлжилсэн Төгс Одоо Цаг)

Present Perfect Continuous Tense буюу Үргэлжилсэн Төгс Одоо Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
  • өнгөрсөн үед эхлээд одоог хүртэл үргэлжилсэн эсвэл үргэлжилж буй үйл явдлыг дурдахдаа, уг үйл явдлын үргэлжилсэн эсвэл үргэлжилж буй хугацааг нь онцлох зорилгоор хэрэглэнэ;
  • өнгөрсөн үед эхлэж хэсэг хугацаанд үргэлжлээд мөн өнгөрсөн үед дууссан тэгээд үр дүн нь одоо нүдэн дээр ил байгаа үйл явдлыг илэрхийлэхэд хэрэглэнэ;
  • болсон үйл явдалд бухимдсан, дургүйцсэн, залхсан байдал зэргийг илэрхийлэхэд хэрэглэнэ;
  • өнгөрсөн үед давтагддаг байсан тэгээд одоог хүртэл үргэлжлэн давтагдсан үйл явдлыг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.
Зарим нэг жишээ:
  • I have been reading that book all month. - Би энэ номыг бүтэн сарын турш уншиж байна.
(Сүүлийн нэг бүтэн сарын турш үргэлжилсэн үйлдэл.)
  • He is dirty because he has been playing footbal. - Тэр хөл бөмбөг тоглож байсан учраас хувцас нь заваартжээ.
(Өнгөрсөнд хэсэг үргэлжилсэн үйл явдал, үр дүн нь одоо нүдэн дээр ил байна.)
  • Who has been using my pencil? - Хэн миний үзгээр бичиж байсан бэ?
(Болсон үйл явдалд дургүйцлээ илэрхийлж байна.)
  • We have learned to dance because we have been practising every day. - Бид өдөр бүр давтаж байсан учраас бүжиглэж сурлаа.
(Өнгөрсөн үеэс одоо хүртэл үргэлжлэн давтагдсан үйл явдал.)

Present Perfect Continuous Tense-тэй хамт for, since, how long, all day/morning/week/month/..., lately, recently гэх мэт цаг заасан үгнүүд байнга хэрэглэгддэг байна.

Санамж: live, work, teach, feel гэсэн үйл үгүүд дээр Present Perfect Simple ба Present Perfect Continuous цагууд ижил утгатай болдог байна.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.