Сайн байцгаана уу? Гэнэт л явахыг хүссэн сургууль чинь СЭТ шаарддаг гэдгийг мэдэв үү? Эсвэл 2 жилийн америк явахад чинь хэрэг болно гэж бэлдэж байна уу? За аль нь ч байлаа гэсэн сайн бэлдэх нь л хамгийн чухал. СЭТ гэж яг юу вэ гэдэг талаар нуршихыг хүссэнгүй. Энэ бол хэр баргийн хүн чадаад байдаггүй шалгалт юм шиг анхандаа санагдавч бэлдэх тусам урам орж сайжирдаг тест юм.
Дотроо 3 хэсэгтэй: Math, Critical Reading, and Writing. Монголчууд маань толгой сайтай, ихэнхдээ сайн математикчид байдаг гэхэд болно. Тиймээс ихэнх хүмүүс математикийн хэсэг дээр хэнээс ч асуухгүйгээр өөрөө бэлдээд гайгүй оноо авчихдаг.
Харин хамгийн хэцүү нь уншлагын хэсэг буюу Critical Reading (CR гэж товчилж байцгаая!) билээ. Энэхүү хэсэг дээр үнэхээр бидний уншиж ойлгох чадвар болон үгийн сан маань дутдаг. Хамгийн их энерги, цаг заваа энэ хэсэг дээр төвлөрүүлэх нь чухал. За тэгээд удахгүй энэ хэсэг рүү улам гүнзгийрэн орох тул ингэсгээд түр орхиё.
Writing гэж буюу сүүлийн нэг хэсэг. Энэ хэсэг нь эссэ, өгүүлбэрийн алдааг олох, өгүүлбэрийг засаж сайжруулах, мөн passage буюу эхийг сайжруулах гэж дотроо хуваагддаг. Англи хэлний бичгийн дүрмийг шалгадаг ерөнхийдөө бол. Та бүхэн санаж байгаа яг иймэрхүү дасгалууд нь хуучин ТОЕФЛ буюу Paper Based Test TOEFL (PBT) дээр Structure and Grammar Section гэдэг хэсгийн дасгалуудтай тун төстэй. PBT дээр бэлдэж байсан маань СЭТ-н энэхүү хэсэгт хэрэг болсон шүү!
"СЭТ-д бэлдэж эхлэх тухайд..." цааш унших »