2009-05-23 17:16:58
Future Simple Tense (Энгийн Ирээдүй Цаг)
Future Simple Tense буюу Энгийн Ирээдүй Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
яг тухайн мөчид (яг ярьж байх тэр агшинд) шийдвэр гаргахдаа,
өөрийн бодол/итгэл үнэмшил/төсөөлөл гэх мэтэд тулгуурласны үндсэн дээр think/believe/expect ... гэх мэт үйл үгүүд, be sure/be afraid гэх мэт хэллэгүүд, probably/certainly/perhaps гэх мэт дайвар үгүүдийг ашиглан ирээдүйд болох эсвэл болж магадгүй явдлын талаар прогноз буюу таамаг хийхдээ,
амлалт өгөх/сүрдүүлэх/анхааруулах/гуйх(хүсэх)/найдах/санал болгох зэрэгт,
бидний хүсэл зоригоос үл шалтгаалан ирээдүйд зайлшгүй болох ёстой үйл явдал, ситуацийг дурдахдааэнэ цагийг ашигладаг. Зарим нэг жишээ дурдъя. Энд тод улаанаар бичигдсэн үгнүүд бол Future Simple tense-ээр хувирсан үйл үгнүүд юм аа.
"Англи хэлний хичээл 47" цааш унших »




[